alim.mn | 2025.01.06
Төрийн өмчит “Таван толгой дулааны станц” компани 463 сая төгрөгөөр автомашин худалдан авчээ

Тавантолгой цахилгаан станц төслийн захирлаар анх М.Энхсайхан томилогдсон бөгөөд хамгийн сүүлд Г.Ганзул ажиллаж байсан. Өнгөрсөн онын 9-р сард МАН-ын залуу “боловсон хүчин” Г.Тэнгэрийг захирлаар томилсон. "Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшдэг. Төрийн өмчит энэ компани бусдынхаа нэгэн адил цар тахлын үед хэмнэлтийн горимд шилжиж ажиллах Засгийн газрын тогтоолыг биелүүлэх ёстой. Үүний дагуу төсвөө 10 хүртэл хувиар хэмнэж автомашин худалдан авах зэрэг үрэлгэн зардал гаргахгүй байх үүрэгтэй. Гэсэн ч энэ онд нийтдээ 463 гаруй сая төгрөгөөр өндөр үнэтэй доод тал нь гурвын зэрэг автомашин худалдан авсан байна. Үүнд “Юникплайтс” компаниас 79 сая төгрөгөөр үйлчилгээний зориулалттай суудлын автомашин худалдан авчээ. “Монгол Хьюандай автомотив”-аас 105 сая төгрөгний үнэтэй бас нэгэн суудлын машин авсан байна. Эцэст нь тансаг хэрэглээний машин худалддаг “Моннис Моторс”-оос “технологийн зориуллалттай, аюулгүй ажиллагаа хангасан тээврийн хэрэгсэл” нэрээр 279 сая төгрөгийн автомашин худалдан авчээ. Хичнээн “технологийн зориуллалттай, аюулгүй ажиллагаа хангасан тээврийн хэрэгсэл” ч гэсэн нэг машин 300 орчим сая төгрөгийн үнэ хүрэхгүй. Энэ сүртэй нэрийн дор хоёрын зэрэг машин худалдан авсан байж магадгүй. Ийнхүү төрийн өмчит компаниуд Засгийн газрынхаа тогтоолыг зөрчсөөр байна. "Тавантолгой дулааны цахилгаан станц" дулааны станцаа бариагүй байхад дарга нар нь тансаг машинтай болсоор байгаа аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ