alim.mn | 2024.12.27
Н.Учрал: Сэтгүүлчдээс бусад нь мэдээлэл цуглуулахдаа зөвшөөрөл авна

УИХ-ын гишүүн Н.Учралаас УИХ-д хэлэлцэж буй виртуал хөрөнгө, кибер аюулгүй байдлын тухай хуулийн заалтуудын тухай тодрууллаа.

Тэрээр “Нийтийн мэдээллийн хуулийн дагуу сэтгүүлчээс бусад хүн мэдээлэл цуглуулахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ёстой талаар хуульд тусгасан. Тухайлбал хэн нэгнийг ажилд авах гэж буй аж ахуй нэгжүүд тухайн хүнээс хурууны хээ нэхэхдээ заавал зөвшөөрөл авна.

Хэрвээ төр таны мэдээллийг цуглуулах бол хамгаалах үүрэг хүлээнэ. Мөн таны мэдээллийг ашигласан бол танд заавал мэдэгдэнэ. Албаны нууц гэдэг нэрийдлээр маш их мэдээллийг нууцалдаг байсан. Харин одоо нийтэд шаардлагатай мэдээллүүдийг ил болгоно. Үүнд нийт 67 төрлийн мэдээллүүд багтаж буй” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ