alim.mn | 2025.06.08
Жүжигчин Чой Жи Ву охинтойгоо өдрийг өнгөрөөж байна
"Өвлийн хайрын дуу", Диваажингийн шат" киногоороо монголчуудын танил болсон Солонгосын жүжигчин Чой Жи Ву өнгөрсөн жил анхны охиноо угтан авсан. Өсвөр наснаасаа Солонгост олны танил болсон бүсгүй 44 насандаа анх гэрлэж, 45 насандаа охиноо төрүүлсэн юм. Охиноо төрүүлснээс хойш Чой Жи Ву ямар нэг киноны санал хүлээж аваагүй, гэртээ охиноо гардан өсгөж байгаа. Нийгмийн сүлжээнд ч охинтойгоо авахуулсан зургаа оруулдаг. 

Өмнөд Солонгосын JTBC телевизийн нэгэн шоунд оролцож, хөтлөгч жүжигчин Чой Жи Вугаас "Таны хүүхэд хэр байна вэ? Тэр хөөрхөн үү?" хэмээн асуухад жүжигчин бүсгүй "Охин минь одоо хөлд орж, алхдан болсон. Бас бүр ээжээ гэж хэлдэг болсон шүү. Одоо түүнийг аль хэдийн маш их санаад эхэлчихлээ" гэж охиныхоо талаар ярьжээ.

Жүжигчин Чой Жи Ву мэдээллийн технологийн салбарт ажилладаг олны танил бус залуутай нэг жил болзсоныхоо дараа 2018 оны гуравдугаар сард гэрлэжээ.Солонгосын алдартай жүжигчин бүсгүй нөхрөөсөө 10 насаар эгч.  Тэд гэрлээд жилийн дараа буюу 2020 оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ