alim.mn | 2025.06.08
П.Шүүдэрцэцэг, жүжигчин Э.Тодгэрэлээс салаад 1 жил, 6 сар болжээ

Мисс П.Шүүдэрцэг АНУ-д амьдраад хоёр жил болж байгаа. Урлагийн чиглэлээр магистр хамгаалахаар явсан ч цар тахлаас болон төлөвлөгөө нь цаг хугацааны хувьд өөрчлөгджээ. Ямартаа ч магистр хамгаалчихаад эх орондоо ирэх төлөвлөгөөтэй байна. Мөн П.Шүүдэрцэцэг Miss Asia USA” хэмээх АНУ-д амьдарч, суралцаж байгаа ази бүсгүйчүүдээс шилдгүүдийг шалгаруулдаг тэмцээнд орохоор бэлдэж байгаа. Тэрээр "Энэ тэмцээнд түрүүлсэн мисс нь урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэг хүртдэг. Урлагийн сургуулийн тэтгэлэг авах ч юм билүү гээд өөрийгөө дайчлан хичээж байна"гэж ярилцлага өгчээ. Жүжигчин П.Шүүдэрцэцэг дуучин Темпо, жүжигчин Э.Тодгэрэл хоёртой үерхэж байсан. Харин одоо ганц бие болоод 1 жил 6 сар болж байгаа аж. "Нөхөр болох хүндээ маш өндөр шалгуур тавьдаг. Би одоогоор ганц бие байгаа. Олон том шалтгааны улмаас найз залуугаасаа салахаар шийдсэн. Мөн нэгнээсээ хол амьдрах хугацаанд янз бүрийн асуудал үүсдэг юм байна лээ. Итгэл алдрахаас эхлээд хэцүү. Би ганц бие болоод жил зургаан сар болсон байна" гэсэн байна. П.Шүүдэрцэцэг ам нээснийх хувийн амьдралаа ч үнэнээр нь ярьж, Э.Тодгэрэл, Шүүдэрцэцэг хоёр харилцаандаа цэг тавьсна зарлажээ.

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
2 жилийн өмнө
202.9.46.196
Темпотойгоо эргээд нийлвэл ёстой хөөрхөн хос болно оо.
Иргэн
1 жилийн өмнө
202.9.46.23
Ёстой Хөөрхөн хос байсын.Тодообол тохирохгүй.Явж явж монхор шарын өвөрт орох вий дээ
Төстэй мэдээ