alim.mn | 2024.12.22
МУГЖ Э.Амартүвшин Пласидо Доминготой хамт

Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан "Opera star” – International opera awards (The Lyric’s Oscars) арга хэмжээний "Шилдэг Баритон”-оор Монгол Улсын гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин шалгарсан билээ. Дуучин Э.Амартүвшин нь 2004-2009 онд СУИС-ийг МУГЖ Ц.Ерөө багшийн удирдлагад суралцаж төгссөн. 2009-2016 онд ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж, 2011 онд буюу 25 насандаа гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан юм. Дэлхийн шилдэг дуурийн дуучин болж, Монголын нэрийг дуурсгаж яваа Э.Амартүвшин "Түүхэн үдэш боллоо. Өнөөдөр Wiener-Staatsoper т хүн төрөлхтний агуу их дууч домогт maestro Placido Domingo Nabucco дуурийн Nabucco-гийн дүрд дуулсан боловч гэнэтийн шийдвэр гаргаж алдарт "Dio di Giuda" аринаас эхлэн тоглолт дуусах хүртэл би дууллаа.Энэ их хүндлэл хэзээ ч мартхааргүй үдэш боллоо.Хоёр Nabucco хамт дуулж хамт ёсолсон анхны тохиолдол ч байж мэдэх юм.Нэр төрийн хэрэг байлаа" гэжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ