alim.mn | 2024.12.24
ЭЙНШТЭЙНИЙ ”НЭГ ӨГҮҮЛБЭР” 1.56 САЯ АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДЖЭЭ

Альберт Эйнштэйний 1922 онд бичиж, япон шуудан зөөгчид бэлэглэсэн гар бичмэл дуудлага худалдаагаар $1.56 сая ам.доллароор зарагдсан байна. Тэр цаасан дээр “Нам гүм, даруухан амьдрал бол дуулиантай, амжилт хөөсөн амьдралаас илүү хүнд аз жаргал бэлэглэдэг юм” гэж бичсэн байжээ. Тухайн үед Эйнштэйн “Магадгүй чи азтай байвал энэ цааснууд ердийн гар цайлгах мөнгөнөөс хамаагүй илүү үнэ хүрэх байх” гэж хэлж өгч байсан гэдэг. Тэгвэл япон шууданчийн үе удмаараа хадгалж ирсэн гар бичмэл Израилийн дуудлага худалдааны түүхэн дээд үнийг тогтоосон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ