alim.mn | 2024.12.24
Э.Туул: Бид хоёр хэвээрээ л...

УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийг эхнэр, дөрвөн хүүхдээ орхиж Билгүүн нэрээ Солонго гэж сольсон хүнтэй амьдарч байгаа гэсэн яриа гарч, “Эр хүн эр хүндээ хайртай” гэлцсэн. Энэ цуу ярианд гэргий Э.Туул нь хариу өгч “Миний хажууд 2-3 жил хэлмэгдсэн хүн сууж байна. Одоо уянгалуулж магтуулахаар бичиж чадахаа больсон байна. Шууд л хэлье. Олон хүнийг эмзэглүүлээд байгаа тийм асуудал бид хоёртой ерөөсөө тохиолдоогүй. Бид хоёр хэвээрээ л… маш их ажиллаж, аялж, сурч, инээлдэж хүмүүсийн хэл ам хэмжүүрээс холхон хөөрхөн тэрүүхэн тэндээ амьдраад яваад байгаа шүү. Ер нь < still in love> гээд тогтмол статус апдэйт болж байх уу. Гэнэт < not in love> гэвэл та нар жинхэнээсээ эмзэглэнэ шүү. Баярлаж маярлахгүй” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ