Сумогийн аварга Асашёорюү, үндэсний аварга Д.Сумъяабазар хоёр АН, МАН-д элссэнээр улс төрд хөл тавьсан. Бас болоогүй начин Д.Сэржбүдээ МАХН-д элсээд Догоо зааны гурван хүү “гарч” өгсөн. Аса нь хятадуудын тэрбумтанд массаж хийж, Сумъяабазар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хотын дарга гээд албан тушаалд одтой байна. Бас банктай...
Сүүлийн үед ах дүү хоёр их мөнгөний асуудалд хутгалдах болов. Юутай ч Д.Сумъяабазар, Д.Дагвадорж хоёр өөрсдийнхөө мэдлийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байсан НДС-ийн мөнгөнөөс нийтдээ 20 тэрбум төгрөг зээл нэрээр аваад үгүй болгочихсон хэрэг сөхөгдөж, нэхэл хатуутай яригдах нь...Гэтэл энэ хэргээс гадна ах дүү хоёрын идэж завшсан гэх 12 сая ам.долларын асуудал бас АТГ-т оччихсон байгаа тухай базаахгүй мэдээ дуулдана. Энэ гомдлыг иргэн Ц.Гарамжав гаргасан сурагтай. Иргэн Ц.Гарамжав гэдэг нь УИХ-ын гишүүн, “Мон полимет”-ийн Гарамжав. “Монполимет”-ийн Гарамжав Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдон 4 жил ажилласан. Дараа нь дахин нэр дэвших ч үгүй үлдсэн. Ер нь Сонгинохайрхан дүүрэгт зүтгэсэн МАН-ын бизнесмэнүүд байдгаа бардаг гэсэн муу үг дуулдах болов. “Бишрэлт”-ийн Ундармаа Монголын томоохон бизнесмэн, сүүлийн 20 гаруй жил ажилласан. Сүүлийн үед түүн шиг муу хүнгүй болж, эгээтэй л шоронд оролгүй салав. “Ган хийц”-ийн Даваасүрэн гэх СХД-ийн МАН-д олон жил хөрөнгө оруулсан ч нэг л өдөр Сумъяа аваргад “унаж”, УИХ байтугай дүүрэгт ч нэр дэвших эрхгүй болсон. Одоо СХД-т хэн хэн “зоолж” байгааг иргэд харж байна.
Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдож явсан, “Монполимет”-ын захирал Ц.Гарамжав хэдэн жилийн өмнө ах дүү хоёрт 12 сая ам.доллар зээлүүлсэн ч нөгөө хоёр нь өгөхгүй гэж хэдэрлэсэнээс болж хууль хяналтын байгууллагад хандсан тухай яриа гарч эхэлжээ. Булчин шөрмөснийхөө хүчээр аагласан ах дүү хоёроос айсан насаараа ганц бие амьдарсан Ц.Гарамжав хэмээх чадал муу эмэгтэй мөнгөө салгаж авна гэдэг хэцүү. Тиймээс АТГ-т хандсан гэнэ.