АТГ-аас “Монголын цахилгаан холбоо”, “МИАТ”-ийн удирдлагад хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлжээ
АТГ-аас “Монголын цахилгаан холбоо”, “МИАТ” компанийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлжээ. АТГ, өнгөрсөн долоо хоногт 12 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянасан байна. Шалгалтаар зөрчилтэй тав, зөрчилгүй тав байсан бол хоёрыг нь зөрчилд тооцохгүй, анхааруулах арга хэмжээ авчээ. Зөрчилтэй албан тушаалтнуудад, Авлигын эсрэг хуульд заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар “Монголын цахилгаан холбоо” ХК, “МИАТ” ХК-д албан бичиг хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ