Энэ сарын 23-нд Fed Wu гэдэг таксины жолооч өөрийн цахим хуудсандаа нэгэн сонирхолтой явдлын тухай пост оруулжээ. Тэрээр Нью-Йорк хотноо таксины үйлчилгээнд ажилладаг. Тухайн өдөр тэрээр шар өнгийн, тансаг зэрэглэлийн “Порш” машиныг шүргэж урд гуперийг нь зурж халцалжээ. Таксины жолоочийн 100 хувь буруу тул 200 долларыг нөхөн төлбөрт шилжүүлсэн байна. Энэ нь Fed Wu-гийн хувьд тун их мөнгө юм. Гэтэл санаанд оромгүй явдал болж тансаг машины эзэн мөнгийг нь буцаан өгчээ. Бүр 199 долларыг нь буцаан авч нэг долларыг л билэгдэл маягаар нөхөн төлбөрт суутгасан байна.
-Би 2-р сарын 13-нд болсон хэргийн улмаас таны шилжүүлсэн 200 долларын нөхөн талбөрийг хүлээн авлаа. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй болно. Би засварыг хямдхан хийлгэхээр болсон. Мөн одоо цагт таксины жолоочоор ажиллах нь амаргүй гэдгийг гадарлаж байна. Иймд таны шилжүүлсэн нөхөн төлбөрийн зарим хэсгийг буцаан өгөхөөр шийдсэн тул дансаа явуулна уу-
-Би машиныхаа гэмтэлд танаас нэг доллар авсан бөгөөд өөр гомдол саналгүй болно-
Энэ пост цахимаар цацагдсаны дараа олон хүмүүс “Порше”-гийн эзнийг магтжээ.