alim.mn | 2025.01.06
Б.Сүнээ: Яагаад "Содмонгол" гэснийг мэдэх үү?
Балетчин Сүнээ гэгддэг Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай "нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж" яваа. Нефтийн магнат, тэрбумтан, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, нийгэмд сайн нэр хүнд, том хүрээлэлгүй 30 нас ч хүрээгүй бүсгүй Сүнээ хоёрын хооронд хүч тэнцвэргүй тулаан болж байгаа. Юутай ч Ц.Анандбазарыг яллагдагчаар татагдлаа гэсэн мэдээлэл цацагдавч, УИХ-ын Ёс зүйн дэд хороо таг чимээгүй, энэ асуудлаар өдий хүртэл хуралдаагүй байна. Шартай шазруун шавилхан бүсгүй Б.Сүнээ "Та нар нээрэн Анандбазарын #Содмонгол групп яагаад "СодМонгол" гэж нэрлэснийг мэдэх үү? Уг нь Отгонбилэг агсан амьд ахуйдаа Содбилэг хүүдээ зориулж үүсгэсэн компани юм. Талийгаачийг бурхан болсон хойно Бага тэнгэрийн ам, СодМонгол групп бүгдийг нь дээрэмдчихсэн ш дээ Ананд хүү. Дандаа энэ тэнд хүний бизнес дээрэмдэж ажилтнуудынхаа ч цалин хөлсийг өгдөггүй ясны хогийн гар ш дээ" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ