alim.mn | 2025.01.06
НЭТКАПИТАЛЫН ЭЗЭН Д.СҮНДИЙГИЙН ЭЭЖИЙН ЛОМБАРДААС ҮНЭТ ЭДЛЭЛҮҮД АЛДАГДЖЭЭ
Энэ сарын 12-13 нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын МАН-ын байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагаас үнэт эдлэл алдсан хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээллээр "Нэткапитал" банк бус санхүүгийн байгууллагын эзэн Д.Сүндийгийн ээж н.Сүгжлхамын түрээслэдэг ломбардаас алт, мөнгө, монетон ээмэг, бөгж болон гинж хулгайлагджээ.
Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд сэжигтэн хоёр этгээдийг олон нийтэд нээлттэй дүрсэлж, эрэн хайж байгаа аж.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ