Тусгай хамгаалалттай газраас гянтболд олборлож, хил давуулахдаа хахууль өгч, авсан 30 хүний шүүх хурал эхэллээ
Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Мянган угалзатын нуруу хэмээх тусгай хамгаалалттай газар нутгаас гянтболд олборлож БНХАУ-руу хил давуулсан зохион байгуулалттай гэмт хэрэгт цагдаа, хууль хяналт, төрийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтнууд холбогдсон байдаг. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Уг хэрэгт УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан С.Чинбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд тэргүүтэй хүмүүс холбогдсон юм. Шүүх хурал хэд хоног үргэлжлэх бололтой
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.83.208
Ямбаны хугацаа дуусч ялын хугацаа эхлэх нь тэр дээ
Төстэй мэдээ