alim.mn | 2024.12.24
15 хүүхэд өсгөсөн Сергей Силкин Финландын Оны шилдэг аав болжээ

Карелийн иргэн Сергей Силкин Финландад 11 жил амьдарч байна. Тэрээр дөрвөн хүүхэдтэй бөгөөд Хельсинки дэх Хөгжимчдийн хүүхдийн соёлын төвийн олон арван сурагчтай холбоотой ажилладаг. 

Энэ оны арваннэгдүгээр сарын 10-нд Сергей Силкин Хельсинкийн төв дэх Асториа ёслолын танхимд ирж, Финландын Нийгмийн үйлчилгээний сайд Криста Киурутай нэг ширээний ард суугаад хэдхэн цагийн дараа Оны шилдэг эцэг цолтой гэртээ харьжээ.

 Оны шилдэг аавын шагналыг 2006 оноос хойш Финлянд улсад аавуудын өдрийг угтан тус улсын хамгийн нэр хүндтэй, хүүхдээ сайн өсгөсөн аавуудад гардуулж байна. Дүрмээр бол шагналтнуудыг олон нийтийн байгууллага, сангууд, сайн үйлстнүүд нэр дэвшүүлдэг. Сергейг Väestöliitto төрийн бус байгууллага (энэ нь хүний ​​эрх, гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах чиглэлээр ажилладаг. – SR) нэр дэвшүүлжээ. Финландад байнга оршин суугч Сергей Силкин (Оросын эзэмшлийн Карелиас гаралтай) олон хүүхэд өсгөж буй. Тэрбээр өөрийн төрсөн 4, өргөж авсан 11 хүүхдийг “гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд” хүргэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ