alim.mn | 2025.01.07
Адуучиндаа “Баянгол шинэ өргөө”-гөөс 24 сая төгрөгний цалин олгуулсан экс захирал Б.Мөнгөнсүхэд хоёр жилийн хорих ял оноожээ

Хуулийн байгуулалагуудыг авлига, албан тушаалын хэргийн тулыг агнадаггүй  жижигхэн зэвэг, жараахайг  барьдаг гэдэг. Тэгвэл тэрхүү “жижиг”-үүд нь ийм юм хийсэн байна. “Баянхог” дүүргийг “цэмцгэр Баянгол” болгосон гэх “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын захирал Б.Мөнгөнсүх нь энэ газрыг  2013-2020 он хүртэл завсаргүй долоон жил удирдсан. Бүр мандан  дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдож байсан удаатай. Тэгвэл энэ “мундаг” хүн хувийн хоббигийнхоо зардлыг хувьсгалын мөнгөөр төлж байсан нь батлагджээ. Экс захирал хууль ёсоор ажилд орж, цагаа бүртгүүлж ажил хийгээгүй нийт таван хүнийг ажилд авсан мэтээр хуурамч тушаал гаргуулж, цагийг нь хий бүртгүүлж улмаар 87,5 сая төгрөгийн цалин олгож НД-ийн шимтгэлийг нь төлж байжээ. Түүгээр ч үл барам өөрийнх нь хурдан морийг уяадаг уяач С.Г, адууг нь малладаг адуучин Д.Э нарт өгөх ажлын хөлсөнд нь хувиасаа төлөх зардлыг хэмнэж, тэдэнд “Баянгол шинэ өргөө”-гөөс 24 сая төгрөгийн цалин олгуулжээ. Энэ тухай уяач нь “Захирал Мөнгөнсүхийн их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны морьдыг уяж өгсөн. Надтай 2018 оны 4-р сард уулзаад “ах нь цалин хөлс өгье, НД-ийг чинь төлье” гэсэн Ингээд сарын 500 төгрөгийн цалин болон НД-ийг байгууллагаас төлсөн” гэжээ.  Уяач эхлээд “хог тээврийн ачигч”, дараа нь “ногоон байгууламжийн туслах ажилтан” албан тушаалд тус тус “ажиллан” татвар, суутгалаа хасуулаад 12.4 сая төгрөгийн цалин авч НД-ийн шимтгэлд нь 2,1 сая төгрөгийг төлүүлжээ.  Адуучин Д,Г нь мөн л “хог тээврийн ачигч” албан тушаалд “орон” 12,1 сая төгрөгийн цалин авчээ. Энэ тухай тэрээр “захирал Мөнгөнсүхийн 40 орчим тооны адуу нар дээр байдаг. Адуугаа харуулсны хөлсөнд ачигчийн орон тоон дээр авч сарын 400 мянгөн төгрөгөөр цалинжуулж ирсэн. Би Баянгол дүүрэгт ачигч хийж байгаагүй” гэжээ. Харин  экс захиралтан ар гэрийн амьдрал хүнд, өвчтэй зовлонтой хүмүүст л тусалсан гэжээ. Тэднийг ажил хийдэггүй болохыг мэддэг байсан ч олон ажилтантай, орж гарах нь их тул яваандаа таг “мартжээ”. Түүнийг “Баянгол шинэ өргөө”-д 157,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэж тооцжээ. Шүүхийн шатанд 45 сая төгрөг хасагдсан.  Ажиллаж байгаагүй хүмүүсийн НД-ийн шимтгэл орсон хэмээн НДЕГ-аас 44 сая төгрөгийг гаргуулан улсын төсөвд оруулахаар болжээ. Шүүх экс захирлыг хоёр жилээр хорих, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасах ял оногдуулсан байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ