Ц.Анандбазар аа, айргийн гэрээ өөрсдөө аргалъя аа!
Эмнэлэг, сургууль цэцэрлэг барихаараа мөнгөгүй, нэг цэцэрлэг барих гэж мөнгийг нь улсын төсөвт хэдэн жил дамнуулан суулгаж, ард иргэдийнхээ үйлийг үзнэ. Өөртөө зориулах, дундаас нь "цавчаа хийх" зүйлд мөнгийг тэрбум тэрбумаар цацна. Ямар их мөнгөтэй, яндаж болдоггүй далай шиг яасан баян улс төр вэ гэж бахархан дуулмаар. Суманд усан бассейн байсаар байхад дахиад бассейн 3.5 тэрбум төгрөгөөр барина гэж хэрэлдэж байна. Тэгсэн атлаа сумын хүүхдүүд халуун усгүй, наад захын шаардлага хангасан ариун цэврийн өрөөгүй, модон жорлондоо өвөл нь хөлдчих гээд суугаа. Гэр хорооллын амьдрах орчны тухайд ч ярих ч юм биш. Гэтэл аймаг болгонд шахуу 6-9 тэрбумын бассейн, сумд 3-4 тэрбумаар бассейн барина гээд УИХ-ын гишүүд нь төсөвт суулгана. Тэр ажил болохгүй ажиллахгүй. Эсвэл нохой шувууны хөшөө барина гэнэ. Одоо бүр айргийн өргөө барина гэнэ. Энэ айхтар санааг Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гаргажээ. 3.8 тэрбумаар Айргийн өргөө бариад яах вэ? Тэр дотор яг юу хийх юм бэ?.
Нэг бүр нь 600 төгрөгийн үнэтэй 1 сая шуудайг Хятадаас 6 тэрбумаар шуудай авна. Эндээ шуудай үйлдвэрлэхэд тэр мөнгөө зараач, эсвэл ард иргэдээсээ нүүрсний шуудайг буцаан авч, ахин дахин ашиглаач. Өмнө нь 3 тэрбумаар усан оргилуур барьсан, юу болсныг голдоо ортол мэдэрч суугаа. Үндсэндээ дампуурсан. Хэнтийн Бэрхэд 2 тэрбумаар хөшөө барьсан, нураасан. Энэ их мөнгийг ЖДҮ хөгжүүлэхэд, үйлдвэрлэлд зориулж, ард иргэдийнхээ амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж өгөөч!?
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
anand boojgoo
3 жилийн өмнө
99.224.160.146
uriin shingentei airag uugaad bj dee
Төстэй мэдээ