Үзэсгэлэнтэй волейболчин ээж болжээ
Казахстаны волейболчин Сабина Алтынбекова үзэсгэлэнт төрхөөрөө дэлхий нийтийн залуусын танил болсон. Манай алдарт Асашёорюү аварга хүртэл гоонь эр байхдаа энэ волейболчин бүсгүйн гоо үзэсгэлэнг биширсэн тухай пост бичиж байлаа. Тив тивийн залуусын анхаарлыг татсан энэ тамирчинг Арабын лигийн “Al wasl” багтай 2019 онд гэрээ байгуулснаасаа хойш гэнэт "алга" болсон. Тэгвэл саяхан Сабина инстаграмдаа пост оруулж, ээж болсноо зарласан байна. “Нэг ч эр хүнийг би ингэж хүлээж үзээгүй. Гэртээ тавтай морил” гэжээ. Сабина өнгөрсөн жил Саят Саят Салманұлы хэмээх залуутай гэрлэсэн. Энэ жил 25 настай.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ