alim.mn | 2024.12.24
Б.Болд ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэв

Өнөөдөр нийтийн дууны гүнж хэмээн өргөмжлөгдсөн Х.Мөнгөнцэцэгийн төрсөн өдөр. Нөхөр дуучин Баярын Болд "Ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе! Бид 4 нь хайртай шүү" гэж гэр бүлийнхээ зургаар мэндчилгээ дэвшүүлжээ. Дуучин Б.Болд анх МУСТА Э.Чулуунчимэгтэй амьдралаа холбож, Аялгуу охины аав ээж болсон. Хамт амьдарч байхдаа залуу хосууд үе үе эвдрэлцэж, гэр бүл доторх дуулиан нь тогооноосоо хальдаг байсан билээ. Харин 2017 онд дуучин Баярын Болд эрсхэн сонголт хийж, хамт уран бүтээл хийдэг байсан Х.Мөнгөнцэцэгтэй амьдарсан. 30 нас шүргэсэн хос хамт амьдраад 5 жил болсон ч ам бүл тавуулаа болжээ. Хосоороо дуулж, дуулсан дуу нь хүмүүст хүрч, олон нийт хүлээн зөвшөөрч эхэллээ. Адармаатай сонголт хийж, амьтны хэл амны бай болсон ч ард нь гарч, нэгэн сайхан өрх бүлийг үүсгэжээ. Болохгүй бүхнээс зоригтой холдож, өөрийнхөөрөө дуулж амьдраарай. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Х.Мөнгөнцэцэг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Л.Бумдарь
3 жилийн өмнө
172.58.237.60
Эрүүл энх аз жаргал хүсьё
Төстэй мэдээ