alim.mn | 2024.12.24
Өнөөдөр МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн төрсөн өдөр
Дуучин Т.Дэлгэрмөн өнөөдөр 44 нас хүрч байна. Т.Дэлгэрмөрөнгийн том охин Д.Зөөлөнсий аавтайгаа нэг өдөр төрсөн. Зөөлөнсий охины ээж 34-хөн наслаад одоогоос 6 жилийн өмнө насан хутгийг олсон. Төрсөн өдрөө нэг өдөр тэмдэглэх аав охин хоёрын хувьд өнөөдөр чухал өдөр. МУСТА Т.Дэлгэрмөрөн "Эрхэс тэнгэрээс ээж минь ивээж, эх дэлхий дээр аав минь аргадсан хүний хорвоод хөг эгшиг болон амьдарч яваадаа би жаргалтай. Үзэсгэлэнт гүнжүүдээрээ ааваа гэж дуудуулаад , үнэнч нөхдөөрөө андаа гэж хайрлуулаад, үлэмжийн төгөлдөр орчлонд дуутай хууртай амьдарч яваадаа бид жаргалтай. Үүрээр хичээлд нь хүргэж өгдөг үүргээ биелүүлдэг аавдаа үр минь бэлэг үлдээсэн байна, үнэхээр тэр онцгой нандин хүүхэд шүү. Ээжийнхээ өмнөөс захиа үлдээж аавыгаа аргадах ухааныг нь яалтайв.Өнөөдөр аав охин бид хоёрын төрсөн өдрийн баяр. Олон сайхан үг бичиж үлдээх гэтэл өөрийн эрхгүй уйлуулах зүйл сэтгэсэн байх юм Зөөсий гуай. Үүрдийн үнэ цэнэтэй амьд бэлгийг үлдээгээд одсон түүхийг үр минь сануулж, амьдралд талархах шалтгаанаа аав ээж хоёроосоо хайх гэтэл аль хэдийнээ би өөрөө ааваа гэж дууддаг хөөрхөн үрсийнхээ өмнө эрүүл энх амьдрах учиртай идэр настай баатар нь болчихжээ.
За ийм сайхан сэтгэл догдлуулсан өдөр эхэлж байгаа болохоор нүүр номын найзууддаа баярт өдрийнхөө аз жаргалыг хуваалцаж бүгдэд нь эрүүл энх , элэг бүтэн, эвтэй найртай, эдтэй хөрөнгөтэй эрхэмсэг амьдралыг аав охин хоёрын зүгээс хүсэн ерөөе өө" гэж мэндчилжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ