Хулан хатанд тоглосон Ё.Алтанзул
"Мандухай сэцэн хатан" киноныхоо дүрээр жүжигчин Н.Сувд болон найруулагч, хөгжмийн зохиолч зэрэг олон хүн Төрийн шагнал хүртсэн. Үүнээс хойш 5 жилийн дараа түүнтэй дйүцэхүйц бүтээл "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино гарсан. Энэ кино нийгмийн шилжилт, 90-ээд оны юм ховор үед бүтээгдсэн болохоор сүр дуулиан болоогүй. Гэсэн ч Чингис хаанд тоглосон А.Энхтайван, хатан Есүй Есүгэний дүрд хамтад тоглосон Мөнхгэрэл олны сэтгэлд хоногшсон. Чингис хааны хайртай хатан Хулан "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд зэрвэсхэн гадаг. Хулан хатны дүрд тоглож, зурвасхан хэсэгт харагдаад өнгөрдөг ч үзэгчдийн сэтгэлд хоногшин танигдсан. Хулан хатанд Ёндонгийн Алтанзул хэмээх бүжигчин бүсгүй тоглосон юм. Ё. Алтанзул ерээд онд Эрдэнэтийн театрт бүжигчин байсан бололтой. Түүнээс хойш
1991 он "Аянгат цагийн дууль" Алтай ээж
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Хулан хатан
1992 он "Ач тус, атаа хорсол" Гангаамаа (БНХАУ-тай хамтарсан кино)
1999 он "Шувуу тэнгэрт үүрээ засдаггүй" Цэрмаа
2009 он "Зүүдний үргэлжлэл"
2010 он "Адам"
2019 он "Тайгын савдаг" эдгээр кинонуудад залуу насаа мөнхөлжээ. Харин сүүлийн үед кинонд тоглоогүй, сураг тасрав.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Туул
3 жилийн өмнө
192.82.74.191
Харин тиймээ .тэр кино зураг авалтаас хойш нэг ч уулзсангүй.их о гоё охин бсан даа.
Төстэй мэдээ