alim.mn | 2024.12.26
АЙРГИЙН ӨРГӨӨНӨӨС ДОРД ҮЗЭГДСЭН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Төсвийн мөнгө уйлж ёолдоггүй болохоор татвар төлөгчдийн мөнгөөр улстөрчид наадах явдал их гарах боллоо. Саяхан баталсан 2022 оны төсөвт ч энэ байдал давтагдлаа.

Манайд хүний эрх зөрчигдөх асуудал олон гарч, энэ талд анхаараач гэдэг. Гэтэл 2022 төсөвт суулгаснаар Хүний эрхийн үндэсний комиссын ирэх оны төсөв 3. 2 тэрбум төгрөг. Энэ мөнгийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын төсөвт суулгуулсан гэж рекламдсан айргийн өргөөний өртөгтэй харьцуулбал дэндүү гэмээр дүр зурагтай. Зөвхөн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 3.8 тэрбум төгрөгөөр айргийн өргөө гэх байшин барихаар болсон. Төсвийн мөнгөөр морь, нохойны хөшөө барьсан. Одоо байтлаа айрганд өргөө барьж өгтлөө уруудаж байгаа бололтой. Сургууль цэцэрлэг, эмнэлэг соёлын төвийн барилгын төсвөөс илүү мөнгөөр ямар айргийн өргөө барих бол? Энэ барилга хэнд хэрэгтэй  вэ?

Сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй гэх асуудал нүүрлэсэн. Харин “коронагийн буян”-аар энэ яриа түр намжиж, улстөрчид улс мөнгөнд дураараа, үрлэгэн хандах болсны нэг жишээ нь энэ айргийн өргөө.

 Ингэхэд Шүүх засаглал нь гадаадын байгууллагын түрээсийн байр, актлагдсан хуучин байранд байрлаж, шүүх хуралд иргэд орж багтахгүй, умгар өрөөнд үйлээ үзэж байхад айрагний өргөөнд 3.8 тэрбум төг суулгаж суугаа засаг эрүүл үү?


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ