Нийслэлийн 171 хороог 201 болгоход 18 тэрбум төгрөг төсөвлөнө
Хорооны гол ажил бол тодорхойлолт өгөх, халамж бүртгэн, пропуск олгодог газар гэхэд хилсдэхгүй. Энэ үүргийг цахимжуулсан учир хорооны үүрэг эрх баригч намын бүртгэл явуулах цэг болсон. Иймээс татан буулгах ёстой гэж үзэх хүн бий. Гэтэл нийслэлийн 171 хороог 201 болгон нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ 18 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөас гарган тог, цалин, дулаан, шинэ байрны мөнгөнд өгөх гэнэ. E-Mongolia бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амийг аврах цор ганц ажил. Гэтэл урагшаа нэг алхаад хойшоо хоёр алхах гэдэг буруу.
Ийм байсаар атал Баянгол дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 15 хороо, Чингэлтэй дүүрэгт 5 таван хороо нэмж байгуулах санал гаргажээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай байв. Хороодын хүн ам, өрхийн тоо, газар нутгийн хэмжээ харилцан адилгүй учраас хороог хуваах, шинээр байгуулах зэргээр ачаалал тэнцүүлэх саналыг тухайн хороо, дүүргээс ирүүлжээ. Нийслэл Улаанбаатар хотын 171 хорооноос 34 хороог хувааж, 30 хороо шинээр байгуулснаар нийслэл хот 201 хороотой болно.
Энэхүү асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ