alim.mn | 2024.12.24
Николас Кейж 14 сая долларын үнэтэй харшаа хураалгажээ

Холливудын од, жүжигчин Николас Кейж Лас-Вегас дэх харшаа алджээ. Тэр 14 сая долларын татвар төлөөгүй учраас ийм байдалд орсон хэмээн New Yourk Post сонинд  мэдээлжээ.

Алдартай жүжигчний байрыг аль эрт 2009 онд битүүмжилсэн байсан байна. Дараа нь түүнийг худалдаанд тавьсан байсан ч Николас байраа эргүүлэн авахаар хөөцөлдөж байв. Сонинд  өгүүлснээр, 12 жилийн дараа уг байрыг 6 саяар худалджээ. Худалдан авагчийн нэр нь нууцлагдсан байна.

Николас Кейжийн хувьд татвар төлөлгүйгээр байраа хураалгаж байсан өөр хоёр ч тохиолдол байдаг. Үүнээс өмнө тэр Калифорни болон Шинэ Орлеон дахь байрнуудаа алдсан түүхтэй. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ