УИХ-ын гишүүн Б.Номтойбаяр хувийн амьдрал нь тогтворгүй, тиймээс эхнэртэйгээ УИХ-ын гишүүний нэг бүрэн эрхийн хугацаанд хамт амьдардаг гэж яригдах болжээ. Монголын сайхан бүсгүйчүүдтэй ээлж дараалан нэр холбогдсон Н.Номтойбаяр анх УИХ-ын гишүүн болсон жилээ буюу 2012 онд Б.Мандхай гэдэг бүсгүйтэй хурим хийж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарсан дөрвөн жилдээ хоёр ч охинтой болсон албан ёсны эхнэр Б.Мандхайгаас салж амжаагүй “Киви” хамтлагийн дуучин Агийтай холбоотой болсон. Хамтдаа Алтай Таван богд ууланд авирч, нисдэг тэргээр зугаалж гурван жил шахам холбогдсон. Агий, Номтойбаяр хоёр Булган аймагт явж байгаад Түлүүгийн даваанд мотоцикльтой иргэнийг мөргөн амь насыг нь хохироосныг бүгд мэднэ. Харин олонд цуутай хосууд нэг л өдөр салж, итгэж сонгосон Н.Номтойбаяр нь гэнэт орхисонд цочирдсон Агий сэтгэл санаагаар унаж, олны өмнө гарахаа больсон гэдэг. Дуучин Агийгаас салсан Н.Номтойбаяр Э.Номин гэдэг бүсгүйтэй гэрлэж, хүүхэдтэй болжээ. Э.Номин нь урьд жүжигчин Б.Тамиртай үерхэж байгаагаа ил тод зарлан, хаа сайгүй хамтдаа явдаг байсан. Хайртайгаа зарлан тунхагласан хосын харилцаа бүтэлгүйтэж, Э.Номин нь Номтойбаяртай гэрлэж, “МАК”-ын ам бүлд багтжээ.
А.Шарав