alim.mn | 2024.12.24
Солонгон ааштын Т.Дэлгэрмөрөнгийн төрсөн өдөрт барьсан “сюрприз”
Дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда хэмээх бүсгүйтэй амьдарснаар бүр их дуулиантай амьдрах болсон. Хоёр талаасаа нэг нэг охиноо хөтөлж, нэг 40 дөхсөн, нөгөө нь 30 гарсан насандаа учирч хоёр хөөрхөн охины аав ээж болсон ч хамтын амьдралын зам нь дардан байж чадсангүй. Хавар, намартаа нэг удаа хувийн амьдралын маргаан, хэрүүлээ цахим хуудастаа бичиж, хэрэгт дуртай хүмүүсийн нүдийг бүлтийлгэдэг. Энэ сарын 17-нд Т.Дэлгэрмөрөн том охин Б.Зөөлөнсий хрёоын төрсөн өдөр болсон. Энэ үед мөн л асуудал дэгдэж, Солонгон аашт ихэд гомдсоноо бичиж, сэтгэл доторхоо уудаллаа. Солонгон аашт:
Эмнэлэг явах зам…
Бөбөөхэй бид 2 урд шөнөжин нойргүй хонов оо. Шөнөжин бөөлжлөө халуурлаа Бөбө маань жаахан дуг хийгээд л уйлагнаад сэрнэ. Ээж нь бол зүгээр л орных нь хажууд манаачаа хийгээд юун унтах живхийг нь солиод, бөөлжис цэвэрлээд, халуун бууруулах лаа, хорсол бага багаар өгсөөр үүр цайлаа. Өглөөгүүр Бөбөөхэй овоо гайгүй унтлаа. Гайгүй болчихлоо гэж бодоод жаахан санаа амраад байж байтал манай асрагч охин луу залгаж байна.
“Хоёр хүүхдийн эцэг нь төрсөн өдөрт авч явна бэлд” гээд Доогий маань “Шөнө Бөбө бие нь тавгүй хоносон бөөлжөөд бид нар бүгдээрээ Бөбөдөө санаа зовоод сууж байна” гэсэн чинь
Цаанаас нь ард түмэн юу гэж бодхийн заавал авч явна хувцсыг нь өмсгөөд бэлд гээд
Аниа яах уу?гээд асууж байна юун төрсөн өдөр олон хүнтэй газарт аваачих эрүүл мэнд хамгийн чухал гээд би Бөбө рүүгээ өрөө рүү ороод хаалгаа хаалаа.
Бөбө маань дахиад бөөлжөөд эхэллээ. Эмчийнхээ хэлсэн эмчилгээг тасралтгүй хийгээд ч бараг 20-иод удаа бөөлжлөө. Бурхан минь зүгээр л нулимс урсаастай. Төд удалгүй дахиад асрагч охины маань утас дахиад дуугарлаа. Бөбөгийн бие нь тааруу байна явж чадахгүй нь гэтэл утасны цаанаас орилж хашигчаад Доогий маань сандраад хувцаслаад Бумбардайг аваад гарлаа.
Тэр 2-ыг гарсанаас хойш Бөбө бараг 5 удаа угсраагаар бөөлжөөд халуун нь буусангүй.
103 дуудлаа. Дүүрэг рүү ир гэлээ
Шууд 3 охиныг минь нялхаас нь үзсэн
Ачтай буянтай Соёл-Эрдэнэ эмч рүүгээ залгалаа шууд хүрээд ир хүлээж байя гэнэ.
Зогсоо зайгүй бөөлжөөд байгаа үрээ өөрөө сайн тэврээд явах хэрэгтэй хамгийн ойрын тусламж гуйж болох хөршийнхөө эгч рүү залгаад бид 2-ыг эмнэлэг хүргээл өгөөч гэж гуйлаа.
Тэгье тэгье эгч нь бэлэн гараад машинаа халаагаад бэлдэж байя гээд гараад явлаа.
Манай хөрш эгч маань 65 настай МУГЖүжигчин Карма гэж мундаг ээж мундаг багш хүн бий.
Маш олон хүүхдийн хэл ярианы гажигийг засаж олон гэр бүлд соёлын үрийг тарьж гэрэл гэгээ бэлэглэсэн дайчин эрэмгий эгч бий.
Хүүхдээ тэврээд машинд нь суугаад яг хотхоны постоор гарч байтал Бөбө гэнэт дахиад оргилтол бөөлжчихлөө. Карма эгч яанаа миний хүү яахуу гээд замруу гартал хажуугаар хурдтай Харер машин орж ирээд тэр машины арын Буфер салж унаад манай машины урд гэрэл урд Буфер будаа болсон байлаа.
Яг тэр үед Доогий Бумбаахай бид 2 буцаж явна гээд залгалаа.
Би ийм юм боллоо гээд хэллээ.
Карма эгч сандраал миний 2 охин яаанаа би гэж нэг юм та хоёрынхоо эмнэлэг явах цагаас хугасалчихлаа яах вэ? Охин минь гээд нөгөө мөргүүлсэн машины залуу бид 2-т такси дуудаж өгөхгээд зам дээр гар өргөөд зогслоо.
Харин Карма эгч мөргөлдсөн машинуудын зургаа авч даатгал руугаа явуулахгээд замдээр гарч зогсоод харанхуйд зургаа дарлаа эгч нь та 2-ыгоо гэж сандраад харааны шилээ мартаж кодоо яаж хийнээ гээд би утасны кодыг нь гаргаж өгөөд гаргалаа машинаас
Тэгсэн яасан гээч нөгөө талын урсгалд явж байсан Дэлгэрмөрөн цонхоо онгойлгоод түмний дунд өөрийнх нь охиныг эмнэлэг бараадуулах гэж яваад осол үүсгэсэн ачтанг маань “Хөөе машин барьж чадахгүй юм бол үхсэнээ хийж машин барьдаг байна аа” гэж цочоож хашгираад үнэхээрийн хүний мөсгүй дуртайдаа хүн аваар хийх үү? Тэр тусмаа тэр машин дотор охин нь бөөлжистэйгөө хутгалдаад уйлж байхад тэгж хашгираад өнгөрч байгаа юм. Ямар муухай дээрэнгүй яасан муухай арчаагүй эр вэ??Тэр хүн тэрэнд гай болоо юу? Ядаж ээжээс нь ялгаагүй эцгээс нь эгч хүн харанхуй шөнө зам дээр аргаа бараад зогсож байхад насыг нь хүндлэх Монгол ёс байдаг даа!!! ээ бурхан минь.
“Миний охин бушуу ороод охиныхоо хувцсыг соль, би яахав” гээд үлдсэн би Бөбөгөө тэврээд уйлаад байр луугаа гүйлээ.
Төд удалгүй Бумбаахай Доогий аниатайгаа орж ирлээ.
Доогий би уг нь Дээгий ахад!!! Та эмнэлэг хүргээд өгөөч гэж хэлсэн чинь би чадахгүй төрсөн өдөртөө явна хүмүүс хүлээж байгаа гэлээ гэж үү?
Хүүхдийн минь эрүүл мэнд нэг оройн шоунаас үнэгүй тээ, бас уяртал уяртал пост хийгээд үр хүүхдээ саналаа хатлаа гээд жүжээд байдаг жүжээч бол нэг иймэрхүү.
Шууд Туул эгч рүүгээ залгалаа эгч шууд яваад очъё миний дүү тайван бай гээд эгч нь ойртож очоод залгана аа миний дүү охиноо аваад гараад ир угаасаа хотхны хаалган дээр чинь осол гарсан бол танайхруу буцаж эргээд яахав цаг хэмнээд замын эсрэг талдаа гараад ир гэлээ ямарч байсан эгч маань маш хурдан ирсэн.
Машинд суугаад явахдаа Карма эгчийгээ замын эсрэг талд сандарч тэвдэн явааг хараад нулимс дусалж байлаа.
Соёлоо эмч дээрээ ирлээ. Авралын хаалга нээгдсэн мэт л тайвширлаа, шууд эмчилгээ эхэллээ.
Бөбөгийн минь зулай нь хонхойтол шингэн алдсан байна, ийм вирусын гаралтай дэгдэлт эхэлсэн тайван бай, хоёулаа ямар ч байсан болгоно гэлээ.
Ээжүүд минь ийм вирусын дэгтэлт эхэлж байгаан байна шүү. Дөнгөж сая л эмчилгээгээ дуусаад гэртээ орж ирлээ. Миний санааг зовоохгүй гээд Карма эгч бас нэг ч залгасангүй, би залгалаа сая л үнэлгээ цагдаа гээд орж ирлээ тайван амар гэж байна. Мэдээж бүх хохирол бүх зүйлийг нь хохиролгүй болгож өгнө өө. Өнөөдөр охины минь төлөө сэтгэл зүрх цаг зав ур чадвараа зориулсан бүх тэнгэрлэг хүмүүстээ маш их баярлалаа. Яг одоо ойтой охиноо дагуулж ирээд охины минь гэдэс толгойг барьж өгч байгаа 2 эмч найздаа бас маш их баярлалаа. Хүний амьдрал гэж урт юм шиг хэрнээ хоромхон цаг хугацаа юм. Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ” гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
solongo
3 жилийн өмнө
82.132.228.83
zsss salchaad yu geed gonshignood bdiin huuhedteigee ulzah geheer uulzuuldagguin bj ovdohoor ni uulzsangui geed bdg chin yu yum Baga huuhed ni deegiin huuhed gehed shal uur tegj yarival
Төстэй мэдээ