Д.Тодномбат Ковид 19-ийн ойрын хавтал болоод шүүх хурал нь хойшлов
Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны талаар
2021.11.19
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Тодканнам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр товлогдсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт, иргэний хариуцагч Д.Тодномбат ковид-19 өвчний ойрын хавьтал болсон тухай баримтаа ирүүлсэн, шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай баримт ирүүлснийг шүүх бүрэлдхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ