Өвгөдийг баян сайхан явлаа гэж яривал үнэмшдэггүй, залуу явлаа гэвэл үнэмшдэг гэлцдэг. Хүн бүхэн залуу насыг тойролгүй, дайрдаг болохоор тэр ч биз. Ерөнхий сайд асан П.Жасрай гуайг хайрын тухай дуу дуулахад залуухан явсан Д.Лүндээжанцан “Та одоо ийм дуу дуулдаг юм уу” гэж хэлээд гомдоочихсон гэсэн. Одоо Д.Лүндээжанцан дарга П.Жасрай гуайн насанд дөхөж, хайрын дуу дуулах байтугай тэрлэн сэмбэлзэж яваа. Туршлагатай парламентын гишүүний нэг Ц.Нямдорж хэдэр үгтэй, хатуу зантай. Хүмүүс ч энэ төрхөөр л хүлээж авдаг. Гэвч манай Нямка гишүүн цэл залуухан эр байж, Ленинградын цагаан шөнөөр гэргий Долгормаагаа эргүүлж явсан биз. Хатуухан самар Ц.Нямдорж залуухан идэр залуухан байхдаа ийм төрхтэй. Одоо 70 нас шүргэж яваа хүн иймэрхүү байлгүй яах вэ...