alim.mn | 2024.12.26
Д.Сумъяабазар: Толгойг нь илж явлаа, хүчээр вакцин хийлгэ
Хотын дарга Д.Сумъяабазар "Вакцины III тун буюу нэмэлт тунгаа хийлгээгүй төрийн албан хаагчдыг ажилд нь битгий ирүүл. III тунг хийлгэсэн бол л ажилдаа ир. Хатуухан арга хэмжээ ав. Энэ саналаа Бямбадорж (НЭМГ-ын дарга) НОК дээр оруулж ир.
Үйлчилгээний байгууллагууд III тун хийлгэсэн хүнд л үйлчил. Дархлаа сэргээх тунгаа хийлгээгүй хүн гэртээ бай. Хатуухан шиг зохицуулалт хийж байж л 50 хувиас дээш гаргана. Хийлгээгүй хүмүүс нь гадуур тэнэж, бусаддаа халдааж, вирус тээгч болоод байна. Толгойг нь илээд удаан явлаа, одоо шаард, олон хүн үрэгдэж байна, тиймээс хүчлэхээс өөр арга алга" гэж шаардлаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ