alim.mn | 2024.12.24
Choi Tae Joo, Park Shin Hye нар 2022 оны 1 сарын 22-нд хуримаа хийхээр болжээ

Солонгосын алдарт жүжигчин Choi Tae Joo, Park Shin Hye нар ирэх 2022 оны 1 дүгээр сарын 22-нд хуримаа хийхээр болжээ. Удаан болзсон хосууд гэнэт хуримаа хийх болсон нь жүжигчин Park Shin Hye жирэмсэн болсонтой холбоотой. Жүжигчин Park Shin Hye саяхан хөл хүнд болсон гэдгээ мэдэгджээ. Солонгосын хөөрхөн хүүхэн, сайхан залуугийн тоонд ордог хоёр жүжигчин 2017 оноос болзож эхэлсэн. Найз залуу нь цэрэгт хоёр жил алба хаах үеэр тэд улам дотноссон гэдэг. Саяхан сүйт бүсгүй нь телевизэд ярилцлага өгсөн. Тэр үеэр

Сэтгүүлч - Найз залуугийнхаа тухай ярьж болох уу?
Park Shin hye - Бид ѳмнѳ нь олон нийтээс нууцаар болзсон нь дээр гэж боддог байсан. Одоо ч бид биенийгээ улам их санаж харилцаа маань бат бѳх болж байгаа
Сэтгүүлч дахин найз залууг нь асуухад
Park Shin Hye - Би таньд сайн байгаа гээд хэлээд байхад даа... хэмээн инээж байсан билээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ