alim.mn | 2024.12.26
ХОШУУЧ ГЕНЕРАЛ ВЛАДИМИР МИХАИЛОВИЧ КУЛИКОВ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Агаарын довтолгооноос хамгаалахын болон агаарын цэргийн хүчний 11 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал Владимир Михаилович Куликов болон албаны бусад хүмүүс Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтад Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаяр, АЦК- ын УТХ-ийн дарга, хурандаа Б.Энхзоргол, УНХ-ийн дарга, хурандаа Н.Очирбат, АДХХ-ийн дарга, хурандаа Э.Батсайхан болон ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Тараев Иван Степанович, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Агаарын довтолгооноос хамгаалахын болон Агаарын цэргийн хүчний 11 дүгээр армийн командлагчийн цэрэг-улс төрийн орлогч, хурандаа Сурсяков Сергей Викторович, ОХУ- ын Дорнод цэргийн тойргийн 266 дугаар дайрагч нисэхийн тусгай хорооны захирагч, хурандаа Малинин Денис Сергеевич болон албаны бусад хүмүүс оролцлоо. Тус уулзалтаар хоёр орны агаарын цэргийн өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Уулзалтын дараа айлчлалын бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 337 дугаар ангид ажиллаж нисэх зурвасын ашиглалтын байдал, аэродромыг тоноглох ажлын явцтай танилцав. Мөн өдөр бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хүлээн авч уулзах юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ