alim.mn | 2024.12.22
“Өнө мөнх” буюу Сидней хотын цагдаа 25 жил хайсан гудамжны "эрээчигчийн" түүх ...

“Өнө мөнх” буюу “Eternity” хэмээх энэ гоёмсог гэдэг бичээсийг  1930-56 оны Сидней хотын гудамж талбай, байшингийн хана туурга, гүүрны багана гээд хаа сайгүй харж болох байлаа. Хүмүүс гайхан шагширч бичсэн хүнийг нь бараг биширч байсан гэдэг. Харин хотын захиргаа өөр бодолтой байв. Эрх баригчид гудамжны бичээсийг хотын өнгө үзэмжийг гутаасан гээд бичигчийг олж баривчлаад шийтгэнэ гэж заналхийлсэн. Цагдаа нар ч эрж хайж байлаа. Гэхдээ 25 жилийн турш цагдаа, хэвлэлийнхэн гээд хэн нь ч олоогүй. Харин бичээс энд тэндгүй бичигдсээр л байсан. 1956 оны тэр нэгэн өглөө эрт Сидней хотын Баптист сүмийн пастор зугаалж яваад гудамжинд өвдөглөн суугаад “Eternity” гэж бичиж байгаа цэвэрлэгчийг олж харжээ. “Та нөгөө алдарт ноён “Eternity” мөн үү” гэж асуухад тэрээр толгой дохижээ. Түүний нэрийг Артур Малкольм Стейси гэдэг бөгөөд 1885 онд Австралийн Редферне хотод төржээ. Бага нас нь аз жаргалтай байсангүй. Эцэг эх нь архинд толгойгоо мэдүүлж эгч нь эмсийн хүрээлэнд умбан алга болсон. Хайхрах хүнгүй хаягдсан хүү өлсөхийн эрхэнд талх сүү, өндөг хулгайлдаг байжээ. 12 насандаа уурхайд ажилд орсон ч гурван жилийн уудаг болов. Уусаар эцэг эхийнхээ араас нь бүрэн оржээ. Байнга архиддаг хэмээн шоронд хүртэл суужээ. Архи зан аашийг нь төдийгүй эрүүл мэндийг нь хохироосон тул 1916 онд архаг багтраатай хэмээн цэргээс чөлөөлөгдсөн.  Нэгэн удаа тэрээр сүмийн өглөөний мөргөлд ороод паспортын өнө мөнхийн амьдрлын тухай ярианд бүрэн автжээ. Сүмээс огт өөр хүн болон гарч ирсэн гэдэг. Ламтаны хэлсэн “Eternity” гэдэг үг толгойн бодол, амны уншлага нь болжээ. Улмаар өөртөө зорилго тавьж хот тохижуулах газарт ажилд орж гудамж талбай цэвэрлэх болжээ. Архийг бүр хаяжээ. Ингээд  амьдрлыг нь өөрчилсөн “Eternity” гэдэг үгийг шохойгоор газар сайгүй бичих болов. Бичлэгийн хэвийг өөрөө бодож олжээ. Үсэглэж уншдаг, нэрээ ч алдаатай бичдэг, бичгийн хэв муутай мөртлөө энэ л үгийг гайхалтай гоёмсогоор зөв хурдан бичдэг байжээ. Тэрээр илрэх хүртлээ Сидней гудамж талбайд “Eternity” гэдэг үгийг 500 мянган удаа бичсэн хэмээн хэвлэлд ярьжээ. Энэ үг хотын нэгэн билэг тэмдэг болтлоо түгсэн тул эрх баригчид хариуцлагад татаагүй.  Артур Малкольм Стейси 1967 онд 83 насандаа бурхан болсон. Түүний “Eternity” бичээсийг 2000 онд шинэ мянганы эхлэл болгон Сидней хотын гүүрэнд байрлуулсан. Мөн Олимпийн нээлтэд ашигласан билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ