Калифорниа мужийн Карлсбад хотын хурдны зам дээр хуягласан ачааны машин бөөн бөөн мөнгө цацлан хаяж, жолооч нар мөнгөө түүж авахаар машинаасаа бууж, түгжрэл үүсгэсэн. Одоо энэ жолооч нар мөнгөө буцааж өгөх ёстой үгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж эрх баригчид мэдэгдэв.
Өнгөрсөн Баасан гарагийн өглөөний 9:15 цагийн өмнөхөн Калифорнийн хурдны замын эргүүл Каннон замын ойролцоох Interstate 5-ын хэсэгт бэлэн мөнгө тарааж цацагдсан тухай 911-т дуудлага иржээ. Санамсаргүй машинаас "хаягдсан" мөнгийг авахаар хэд хэдэн хүн мөнгөний араас хөөцөлдөхөөр машинаасаа буусан байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй тухай Холбооны мөрдөх товчооны мэдээлжээ.
"Олон жолооч нар түүж авсан мөнгөө тэр дор нь алба хаагчдад буцааж өгсөн. Гэвч хулгайлсан мөнгөө аваад машинаа жолоодон зугтаж явсан нь ажиглагдсан" гэжээ. Тиймээс орон нутгийнхаа СӨХ-д мөнгөө буцааж өгсөн жолооч нартаа СӨХ-ноос талархал илэрхийлж, авч явсан мөнгөө буцааж өгөхийг ард иргэддээ сануулж байна.