“The wasabies” хамтлагийн дуучин Э.Аминхүслэн хөл хүнд болж, өнгөрсөн зун хүүгэээ Интермэд эмнэлэгт төрүүлсэн. Үе тэнгийн залуутай хөтлөлцөн гүйж, 20 насандаа анхны үрээ угтах болсон хосууд хурим найр хийлгүй гэрлэлтээ батлуулсан юм. Харамсалтай цэл залуухан хос одоо тусдаа амьдарч, Э.Аминхүслэн ганцаараа хүүгээ өсгөж байна. Хүүгээ өсгөхийн зэрэгцээ Э.Аминхүслэн |СУИС-д сурч, ирэх 12 дугаар сарын 4-нд нээлтээ хийх жүжгийн гол дүрд тоглохоор бэлдэж байна.
Одоогоос гурван жилийн өмнө “Оддын академи” шоу болж, сүүлчийн шатанд үлдсэн таван охин нэг хамтлаг байгуулсан. Энэ шоуны хамгийн хөөрхөн оролцогч Э.Аминхүслэн гээд 16 настай охин байсан. Оддын академиас төрөн гарсан хамтлагийн царайлаг бүсгүй Аминхүслэн 20 хүрээгүй насандаа ээж болохоор бэлдэж, хамтлагаасаа гарсан юм.