Перугийн ерөнхийлөгчийн ордны угаалгын өрөөнөөс 20000 ам.доллар олжээ. Тус улсын прокурорууд хууль бусаар бусдад нөлөөлөх худалдаа явуулж байна гэсэн гомдлын дагуу төрийн ордон руу хүчээр нэвтрэн шалгалт явуулсан аж. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Брүно Пачеко мөрдөгчдөд уг их хэмжээний мөнгө өөрийнх нь гэж хэлсэн бөгөөд ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулж олоогүй гэж мэдүүлжээ. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт ерөнхийлөгч Педро Кастиллогийн тамгын газрын даргаас огцорсон юм. Уг нөөцөлсөн мөнгө нь түүний цалин болон хадгаламжнаас бүрдсэн гэж мөн хэлсэн байна. Пачекогийн сарын цалин нь 25000 соль буюу 6250 ам.доллар. Тэрбээр яагаад их хэмжээний мөнгийг өөрийн албан өрөөний угаалгын өрөөнд нууснаа тайлбарлаагүй байна. Харин ерөнхийлөгч мэдэгдэлдээ “Би өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотлож, толгой гудайлгахгүй” гэжээ.