alim.mn | 2024.12.22
“Хөдөөний айл”-ын хашаанд янгир иржээ
Усгүйдэж тамирдсан янгир, ишиг хоёр “Хөдөөний айл” гэсэн цахим хаягаараа алдартай Ерөөлтүвшингийн хашаанд иржээ. Тэднийх Ховдын Дөргөн суманд амьдарч байгаа.  Нутгийн залуустай хамтарч, эх ишиг хоёрыг усалж, Хар Ус нуурын Төрийн хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарт хүлээлгэж өгсөн байна. Тамирдаж туйлдсан янгир, ишиг хоёрыг Дөргөн сумын удирдлага болон Хар Ус нуурын ТХГ-ын байгаль хамгаалагч нар ярилцаад, эх ишиг хоёрыг тэнхэртэл нь тэжээхээр болжээ.
Өнгөрсөн жил сохорсон байсан уулын янгирыг тэжээж, эдгээж, байгальд нь буцаан тавьж байсан, энэ талаар туршлагатай Мөнхтөр янгир, ишиг хоёрыг гардан тэжээхээр болсон байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ