alim.mn | 2024.12.24
"BTS" хамтлагийнхан 30 нас хүртэл цэрэгт татагдахааргүй боллоо

Өмнөд Солонгосын алдарт "BTS" хамтлагийн долоон гишүүн цэрэгт татагдах жилээ хойшлуулж, 30 нас хүртлээ цэрэгт явахгүй болжээ. Ингэснээр тус хамтлаг 2022 оны 12 дугаар сар хүртэл хамтдаа уран бүтээлээ туурвих нөхцөл боломж бүрдлээ. Одууд бүгд цэргийн алба хаадаг Солонгос улс "BTS" хамтлагт зориулан цэргийн хлба хаах хуулинд өөрчлөлт оруулах тухай яригдсан. Солонгосын үндэсний зөвлөл цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө хэлэлцэхдээ урлаг соёлын нөлөө бүхий, алдартай уран бүтээлчдийг сайн дурын ажил хийн цэргийн албаа дүйцүүлэн хаах боломжийг олгох гэнэ.

Өмнөд Солонгосын ихэнхи эрчүүд 28 нас хүрэхээсээ өмнө цэргийн алба хаасан байх ёстой. Харин  "BTS" хамтлаг соёлын гавьяаны одонгийн тавдугаар зэргийн Хвагваны одон хүртсэн тул 30 нас хүртлээ цэрэгт татагдах жилээ хойшлуулах зөвшөөрөл авчээ. "BTS" хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин өдгөө 28 настай бөгөөд тэрбээр 2022 оны 12 дугаар сард 30 нас хүртлээ цэрэгт татагдахааргүй болж байна.

Юутай ч "BTS" хамтлаг 2022 оныг дуустал хамтдаа байх болж байна. Хэрэв цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэмжигдвэл тэд цэрэгт явах бус сайн дурын ажил хийнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Boo
3 жилийн өмнө
103.212.118.202
Ohidiig tseregt avahgui
Boo
3 жилийн өмнө
103.212.118.202
Ohidiig tseregt avahgui
Төстэй мэдээ