Улсын аварга П.Сумъяабазарын удаа дараа УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд болгож, улс төрд их эрхлүүллээ. Сонгинохайрхан дүүргээс байнга сонгогддог Д.Сумъяабазар, СХД-ийн намыг сүүлийн 20 шахам ивээн тэтгэж ирсэн "Ган хийц"-ийн Даваасүрэн, "Бишрэлт"-ийн Ундармаа, "Монполимет"-ийн Гарамжав, ТБД группын эзэн байсан 20 жил улс төрд идэвхтэй явсан сайд, гишүүн асан Д.Тэрбишдагваас дүүргийн намыг салгаж, Х.Нямбаатар болон, хүргэн дүү нартайгаа хүч түрэн эзэгнэлээ. Одоо СХД-ээсээ хальж, Нийслэлийн МАН-ын хорооны дарга болсон билээ.
Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар СХД-ээс УИХ-д сонгогдсон ч УИХ-ын гишүүний суудлаа голон орхиж, Улаанбаатар хотын захирагч болсон. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд 2 тэрбум гаруй төгрөг улсын төсвөөс зарцуулсан. Уг нь ингэж их ажил удсан юм чинь энэ мөнгийг Улсын аварга "бөхчин"-гөөс гаргуулсан ч яадаг юм бэ. Одоо УИХ-ын гишүүн 4 тэрбумын багц 2022 төсөвт батлуулж авсан гэж чичлүүлж явна. Харин Хотын дарга Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын хувьд Түгжрэлийг бууруулахын тулд 420 тэрбумыг төсөвлөсөн байгаа. Тэгвэл үүн дээрээ нэмээд100 сая доллар Дэлхийн банкнаас зээлж байгаа гэнэ. Эхний ээлжинд энэ мөнгөөр баахан автобус худалдаж авах тухай яриа мэдээлэл гараад буй. Мөн зөвлөх үйлчилгээнд 11 тэрбум зарцуулах болсон тухай учир мэдэх хүмүүсийн өнцгөөөс мэдээ тараад эхэллээ. Хотын даргын хувийн банкинд хадгалуулсан улс үйлдвэрүүдийн мөнгөний талаар энд яриагүй. Зөвхөн түгжрэлийг бууруулах 420 тэрбумын зөвлөх үйлчилгээ 11 тэрбум гэх нь иргэдийг айлгаж, эдийн засгийг туйлдуулах нь гэсэн айдас хүйдэс төрүүлж, энэ хардлага гарахад хүргэж байна.