alim.mn | 2024.12.22
16 настай “Ромео” Валентиний баяраар сургуулийнхаа 170 охинд сарнай бэлэглэжээ

Техас мужийн Акстелл хотын дунд сургуулийн сурагч 16 настай хүү Жэйми Вулл саяхан болж өнгөрсөн Валентиний баяраар сургуулийнхаа төдийгүй хотынхоо “Ромео” гэгдэн гайхагджээ. Тэрээр баярын өдрийн өмнө сургуулийнхаа бүх охиныг баяруулах хүсэлтэй байгаагааа ээждээ хэлжээ. Үүний тулд бүгдэд нь сарнай цэцэглэх бэлэглэх гэнэ. Хүү 12-р ангийх агаад 12-р  ангид нийт 170 охин сурдаг тул бүгдэд нь цэцэг бэлэглэхэд нэлээд мөнгө зарцуулагдах нь мэдээж. Гэсэн ч ээж нь хүүгийнхээ санааг дэмжиж бүр бахархсан байна. Хүүдээ шаардлагатай мөнгийг гаргаж өгөн цэцгийг захиалжээ. Захиалсан цэцгээ гэртээ авчирч 170 баглаа болгон бэлджээ. Бэлдсэн цэцгийг Валентиний баярын өглөө Жэйми сургуульдаа эртлэн авчирч үүдэн дээр 12-р ангийн бүх охинд бэлэглэн тэднийг баярлуулжээ.  Хүү хэрвээ ээж нь дэмжээгүй бол энэ баяр болохгүй байсан гэдгийг охидуудад хэлсэн байна. Цахим хэрэглэгчид сайхан сэтгэлтэй хүү хүмүүжүүлсэн ээжид талархжээ.

 

https://www.kcentv.com/article/news/local/axtell-high-student-gives-every-girl-a-flower-on-valentines-day/500-e17da1ee-c3d8-4f9a-9aaa-f974e8cc8407


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ