alim.mn | 2024.12.23
15 настай татар охин Камила Валиева Дэлхийн гурван рекордыг эзэмших боллоо
ОХУ-ын Сочи хотноо Олон улсын уран гулгалтын холбооны энэ улирлын гран-при зургаан цувралын сүүлчийнх болох “Ростелекомын цом” дуулиан дүүрэн өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын уран гулгагч, 15 настай татар охин Камила Валиева богино хөтөлбөрт 87.42 оноо, чөлөөт үзүүлбэрт 185.29 оноо, нийлбэрээр 272.71 оноог тус тус авч Дэлхийн гурван рекордыг эзэмших боллоо. Хамгийн сүүлд 2018 онд Алина Загитова гурван рекордыг ганцаараа эзэмшиж байсан билээ.
Камила чөлөөт үзүүлбэртээ дөрвөн эргэлттэй үсрэлт (4 сальхов, 4 тулуп-3 тулуп каскад, 4 тулуп-2 сальхов каскад) гурван удаа, мөн 3 эргэлттэй аксель амжилттай гүйцэтгэсэн. Насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд энэ намраас л эхлэн оролцож буй Валиевагийн гулгалт үзэгчдийг ховсдож, шүүгчдийг алмайруулав. “Бээжин-2022” Өвлийн олимпийн наадамд алтан медалийн төлөө л өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч гэдгээ Камила Валиева зарлалаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ