alim.mn | 2024.12.26
Д.Сумъяабазар: Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ
Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар
-Улаанбаатар хотод 150 мянга гаруй жижиг, том нийлсэн аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд саад, төвөг болдог зүйлс олон бий. Ялангуяа цар тахлын хүндрэл, бэрхшээл ар араасаа гарч ирж буй энэ цаг үед бид бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Нийслэлийнхэн маань III тундаа хамрагдаж, халдварын дараах эдийн засгийн сэргэлтэд бэлдэх шаардлагатай байна. Нэмэлт III тун бол бидний дараа дараагийн хийх ажлын үндэс суурь байх болно. Ирэх хаврын бүтээн байгуулалт өрнөх үеийн бэлтгэл суурь нь эрүүл монгол хүн байх учиртай. Нөгөөтээгүүр, арванхоёрдугаар сарын 15-нд гэхэд хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдчихвал шар түвшинд шилжих, хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн түвшинд шилжүүлэх боломж бүрдэх юм. Аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлогыг гаргахаар бэлдэж байна гэлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ