alim.mn | 2024.12.26
С.Одонтуяа: Эрчим хүчний салбар хэзээ мөдгүй зогсох аюултай түвшинд хүрлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

 "Ардчилсан намын зүгээс эрчим хүчний салбарынханд арга барилаа өөрчлөөч гэдгийг хэлсэн. Эрчим хүчний салбар хэзээ мөдгүй зогсох аюултай түвшинд байна. Ачааллаа даахгүй, өртэй, хөрөнгө оруулалтууд алга. Улсын төсөвт мөнгө байгаа. Хэдэн тэрбумаар нь хөшөө, музейд зарж байна. Гэтэл доголдолд орж байгаа салбартаа мөнгө хуваарилахгүй байна.

Бусад орны эрчим хүчний салбарт хэрэглэгдэж байгаа шинэ техник технологийг судалдаг нэгж байна гэдгийг тодруулсан. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэж байдаг ч ажил нь олигтой явдаггүй. Гол зүйлдээ мөнгө хуваарилахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна" гэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ