Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд газар чөлөөлөхөд 124 тэрбум төгрөг зарцуулна
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд газар чөлөөлөхөд анх удаа 124 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Засгийн газрын 2021 оны 146-р тогтоолоор ирэх гурван жилийн турш жил тутамд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулахаар төлөвлөсөн.
- Энэ хүрээнд зам, замын байгууламж, гүүрэн байгууламж, LRT зэрэг 42 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Анх удаагаа газар чөлөөлөлтөд 124 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 500 автобусны парк шинэчлэл хийнэ. Мөн LRT-ийн ТЭЗҮ, дугуйн зам, уулзварыг дахин инженерчлэх зардлууд багтсан гэж Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг мэдэгджээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ