alim.mn | 2024.12.26
Өмнөговийн Засаг дарга асан Б.Бадраагийн гэрээс 300 орчим сая төгрөг бэлнээр “олж”, 20 гаруй орон сууцыг нь илрүүлжээ

Өмнөговийн Засаг дарга асан Б.Бадраагийн гэрээс 300 орчим сая төгрөг бэлнээр “олжээ”. Мөн түүний өмчлөлд байдаг 20 орон сууцыг илрүүлсэн байна.

Монголын хамаг баялаг төвлөрсөн Өмнөговь аймгийн Засаг даргаар олон жил ажиллаж, өрмийг нь хуу хамж байгаа Б.Бадраа дарга хагартлаа баяжиж, тансаглал нь хэрээсээ хэтэрчээ. Улаанбаатар хотод хоёр ч хаустай Б.Бадраагийн даргын Өмнөговь аймаг дахь гэрийнх нь тансаг, харуул хамгаалалт сайтайг нутгийнхан нь шагшин ам дамжуулан ярьдаг. Алтан бүслүүртэй гэр бариулсан Б.Бадраа даргатан есөн сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяганд хоол цайгаа зооглодог сурагтай. Өмнөговийн Засаг ноён байхдаа өргөө гэрийнхээ өмнө гэргий болон дагалдагчдын хамт авахуулсан зураг нь нийслэлчүүдийн нүдийг бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэж байна. Ямартаа ч манай сүүлчийн хаан гэгддэг наймдугаар Богд Жавзандамба хутагт, Улсын эх дагина Дондогдулам хатан ч Бадраа болон түүний эхнэр шиг тансаг амьдарч байгаагүй гэж халаглаж байна. Алтан эмээл аргамаг дээр тохож, 9 саяын мөнгөн аяганд цайгаа зооглодог Бадраа даргын гэргий, дагуул хиа нар нь гэнэм. Өмнөговьчүүд бүгдээрээ алт булганд булхаатай эдгээр эрхмүүд шиг тансаг амьдарч чаддаг болов уу?


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
NbhDC
3 жилийн өмнө
176.103.94.89
<a href="https://doxycycline2022.top">can i buy doxycycline</a>
Төстэй мэдээ