alim.mn | 2024.12.26
УБТЗ-ын шинэ дарга Х.Хэрлэн 2,5 тэрбумын орон сууцтай, 1 тэрбум 401 сая төгрөгийн хадгаламжтай

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ хуралдаж төмөр замын удирдлагын асуудлыг эцэслэн шийджээ. Тодруулбал УБТЗ-ын удирдлагад нэр нь яригдаж байсан Х.Хэрлэнг томилжээ. Тэрбээр өнөөдөр шинэ ажлаа хүлээн авч байна.  УБТЗ ХНН-ийн шинэ даргын намтар, хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн. 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль  1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр  1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

 

Харин хамгийн сүүлд буюу 2020 онд Авлигатай тэмцэх газар мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг үзвэл 

  • Өөрийн орлого: 1 тэрбум 401 сая төгрөг 
  • Гэр бүлийн орлого: 25 сая төгрөг 
  • Орон сууц, барилга байгууламж: 2 тэрбум 592 сая төгрөгийн үнэлгээ бүхий 2 нийтийн орон сууц, 1 оффисын байгууламж, 1 авто зогсоол 
  • Тээврийн хэрэгсэл: 430 сая төгрөгийн үнэ бүхий Land Rover, Range Rover-тээврийн хэрэгсэл  
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл​: 425 сая
  • Хадгаламж: 1 тэрбум 182 сая төгрөг 
  • Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эйч Ти Эм ХХК, Герман цонх ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ