alim.mn | 2025.01.06
Н.Түвшинбаярыг Энхбат начныг зодсон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай хэргийг хянаж байна

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Э.Энхбат Өмнөд Солонгост эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа тул эмчилгээ нь зогсонги байдалд орсон гэж өмгөөлөгч нь мэдээлж байсан юм.

 Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг цахим хуудастаа өнгөрсөн зун "Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна. Тэд маань бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа утасны цаанаас хараад "Аав минь одоо босоод ирээч" гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж аргадаж байна. Тэднийгээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань бол зүгээр хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм” гэж бичиж байв.

Н.Түвшинбаярын сар гаруй саатуулагдаад өнгөрсөн тавдугаар сарын 20-нд суллагдаж, гадуур байцаалт өгч байгаа. Түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хориглосон юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ