alim.mn | 2024.12.23
Италийн бэр болсон нэвтрүүлэгч Хариун ханиа магтав

UBS телевизийн нэвтрүүлэгч, Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Хөөрхөн Халиун Италид суурьшжээ. Анх 20 гаруйхан насандаа нөхөрт гарч, хүүтэй болсон Халиун удалгүй ганц бие ээж болсон. Залуусын анхаарлыг татаж, харцыг булааж явсан “Хөөрхөн” Халиуныг Итали залуу “эргүүлж”, Монголд 10 шахам амьдарсан. Монголд байхдаа UBS телевизийн Universe best songs наадмын шүүгчээр Халиуны найз залуу ажилласныг монголчууд санаж байгаа. Монголд хамт амьдарч, удаан үерхсэн хосууд Италид суурьшин, гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ. Итали сайхан хүүхнүүдээрээ алдартай. Дэлхийн кино дэлгэцийн сайхан бүсгүй “Малена” Моника Беллучи гэхэд Итали бүсгүй.

Харин Италийн чинээлэг залуу монгол бүсгүй Халиуныг олон жил эргүүлэн бараадсаар гэргийгээ болголоо. Харийн хүнтэй гэрлэсэн Халиун сэтгэл тэнүүн сайхан амьдарч байгааг “влог”-оос нь харж болно. Саяхан Халиун влогоороо 1300-1800 оны дарс үйлдвэрлэлтэй танилцсанаа сонирхуулж, Миланы зул сарын чимэглэлийг харуулж, эртний түүхт Ром хотыг ч монголчууддаа сонирхуулсан…

Халиун нөхрийнхөө тухайд “Явж байгаад гутал яг ингээд сугарахад өмсүүлнэ, машины болон бусад хаалга онгойлгож өгнө, юм хувааж идэж байгаад хичнээн өөрийнх нь дуртай зүйл байсан ч сүүлийнхийг надад үлдээнэ, машин зам дагаж явахдаа аюултай талд нь өөрөө явна гээд л… Миний хань бол жинхэнэ gentleman байдаг” гэсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
PtyPI
3 жилийн өмнө
62.76.7.103
<a href="https://doxycycline2022.top">buy doxycycline without dr prescription</a>
Зочин
2 жилийн өмнө
107.77.87.131
Байдаг л амьдрал шуу дээ
Төстэй мэдээ