alim.mn | 2024.12.26
БНЭУ-Д КОКСЖИХ НҮҮРС ЭКСПОРТЛОХ ТУРШИЛТЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭХЛҮҮЛНЭ
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалаар яригдаж байгаа гол сэдвүүдийн нэг нь Монгол улс коксжих нүүрсээ БНЭУ-д экспортлох тухай асуудал байлаа.
УИХ-ын даргын албан ёсны айлчлал нь БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкартай хийсэн уулзалтаар эхэлсэн. Энэ уулзалтаар ''Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, уг төслийг хэрэгжүүлж дуусгах, коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг ноён С.Жайшанкар дэмжихээ илэрхийллээ.
Мөн Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг солонгоруулах, худалдааны шинэ урсгалыг нээх боломжийг дэмжиж, тус салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудалд хамтран ажиллана.
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Төмөрлөгийн сайд Рам Чандратай уулзах үеэр тэрбээр Энэтхэг улсад коксжих нүүрс экспортлох асуудлыг дэмжих, харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг бий болгохыг хүссэн юм. Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудалд Монголын тал онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд туршилтын тээвэрлэлтийг аль болох ойрын хугацаанд эхлүүлэх тал дээр Энэтхэгийн талтай хамтрахаар боллоо.
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ