alim.mn | 2024.12.23
“Мастер майнинг сервис” нь Төв аймгийн орлогч дарга болон газрын албаны Г.Эрдэнэбатаар “лайтай” яриулаад 3 га газар авсан хэргээс ...

Хотын хажууханд гэдгээрээ Төв аймгийн газар нь Улаанбаатараас дутахгүй үнэтэй байдаг. 2018 оноос нийслэлийн Засаг даргын захирамжаар хотод  тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулахын зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гарсан. Ингээд энэ чиглэлийн компаниуд бөөнөөрөө Улаанбаатард ойр гэдгээрээ Төв аймаг руу нүдээ тусгасаны нэг нь “Мастер майнинг сервис” юм. Компаний захирал Б.Түмэндэлгэрийн нагац ах Хадбаатарых ангийн найз нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргаар одоо ч ажиллаж байгаа Г.Эрдэнэбат гэнэ. Ингээд компанийн захирал чухал албанд ажилладаг ахынхаа найзтай очиж уулзжээ. Энэ үед Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар сумын МАН-ын хорооны дарга Н.Мөнхсайхан ажиллаж байсан агаад газар авах ажил нэлээд саадтай буюу “лайтай” явагджээ.  Газар олгох асуудал нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул хуулиараа захирамж гарах ёсгүй байсан. Мөн хуулиараа дуудлага худалдаа явуулах учиртай. Энэ бүхнийг хуулийн дагуу хийгээгүй Засаг даргатан газрын даамал И.Ганчимэгтээ “дээрээс баахан хүмүүс яриад байна, лайтай юм” гэж зовлонгоо тоочжээ. Тэрхүү ярьсан хүмүүсийх нь нэг нь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Д.Мөнхбаатар болж таарсан ч тэрээр эрс үгүйсгэжээ.  Засаг дарга хууль зөрчин захирамж гаргаж уг компанид 5-р багийн нутагт Салхитын хөндий гэдэг газарт 3 га газар олгосны дараа гэрчилгээгээ гаргуулах гэдэг “лайтай” ажил гарч иржээ. Энэ үеэр аймгаас газрын албаны Г.Эрдэнэбат дарга газрын даамал руу утасдаж “Ахын дүү наад “Мастер майнинг сервис” компанийн тэсэрч, дэлбэрэх бодисын агууламж гарсан байна уу. Чи наадахаа мэдээллийн санд оруулаад гэрчилгээг нь олгоод өгөөч, над руу баахан хүмүүс яриад лайтай юмаа” гэжээ. Энэ үйдлээрээ газрын даамлыг хууль зөрсөн үйлдэл хийхийг шахсан байна. Үүнээс үзэхэд Б.Түмэндэлгэр нь газрын гэрчилгээгээ авахын тулд “лайтай” ажилласан болж таарч байна. Тэрээр авсан газартаа хамгаалалтын далан босгож өөрийн болгож авчээ. Компаний захирал нь Эрдэнэ сумын Засаг дарга асан болон газрын албаны чухал даргад ямар нэгэн шан харамж өгөөгүй гэж мэдүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ