Жүжигчин Г.Отгонцэцэг Э.Тодгэрэлтэй хослов
УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг 2015 онд АНУ руу суралцахаар явсан. Тэнд хүүгээ төрүүлж, урлагийн мэргэжлээрээ боловсролын зэргээ ахиулсан. 2005 онд СУИС-ийн хөгжимт жүжгийн анх төгсөөд шууд ангиараа "Хувьсал" продакшнд ирж, дараа нь УДЭТ-т ажиллан тасралтгүй тайзан дээрээ "амьдарсан" жүжигчин Г.Отгонцэцэг нэг хэсэг уран бүтээлийн завсарлага авсан. Сургуулиа дүүргэж, Монголдоо ирсэн Г.Отгонцэцэг "Нил цагаан" жүжгийн гол дүрд Э.Тодгэрэлтэй хослон тоглосон. Уг жүжиг нээлтийн хийсний дараа Г.Отгонцэцэг "6 жил уран бүтээлээсээ завсарлага авсны эцэст тайз, дэлгэцийн уран бүтээлээрээ та бүхэнтэйгээ дахин уулзах гэж байгаадаа маш их баяртай байна аа.
Өчигдөр "НИЛ ЦАГААН" жүжгээ СТӨ - ний тайзнаа нээж нэг амьсгаа авлаа. Маргаашнаас "ТӨГСГӨЛ" УСК нээлтээ хийчихвэл нэг сайхан сэтгэл амрах гээд байна даа.
"ЗАНГАРАГ"2 төслийн "ТӨГСГӨЛ " УСК маргаашнаас бүх кино театрын дэлгэцнээ гарч эхлэх гэж байна шүү найзуудаа. Харин "НИЛ ЦАГААН " поп опера жүжиг маань СТӨ- ний тайзнаа ердөө аравхан өдөр тоглогдоно шүү. Амжиж үзээрэй" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ