alim.mn | 2024.12.22
Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Нэгдүгээрт, МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.

Хоёрдугаарт, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.

Гуравдугаарт, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн VII бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:

Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан (2021 оны арванхоёрдугаар сарын 4-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд)-ыг нэг жилээр (давтан үйлдэл),

Сумын заан Ё.Гантулга (арваннэгдүгээр сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд),

Сумын заан О.Баяржаргал (Арваннэгдүгээр сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд) нарын барилдах эрхийг зургаан сараар хасах шийдвэрийг тус тус гаргасан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ